Virtual News
  • Дэлхийн
  • Технологи
  • Энгийн ч
  • Бид
  • Эхэлж
  • Сурах
  • Хэрэгтэй
  • Интернет холболт
  • Виртуал сервер
  • Домэйн нэр
  • Дизайн
  • Coming Soon
13K Likes
Virtual News
Virtual News
  • Дэлхийн
  • Технологи
  • Энгийн ч
  • Бид
  • Эхэлж
  • Сурах
  • Хэрэгтэй
  • Дэлхийн
  • Технологи

Хятад улсад Clubhouse аппликэйшнийг хориглолоо

  • 2021-02-13
  • No comments
  • 1 minute read
  • 89 views
Total
1
Shares
1
0
0

Дуу хоолойгоор хэлэлцүүлэг өрнүүлдэг Clubhouse аппликэйшн өчигдрөөс эхлэн Хятад улсад ажиллахгүй болсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Зөвхөн уригдсан хүмүүсийг нэмэх замаар хэрэглэгчээ өсгөдөг, текст бичихийн оронд дуу хоолойгоороо харилцдаг уг аппликэйшн саяхныг хүртэл Цахиурын хөндийн технологийн мэргэжилтнүүдийн хэрэглээ байсан юм.

Гэвч сүүлийн үед Хятадын хэрэглэгчдийн дунд өргөн тархаад байв. Засгийн газрын цензурт хаагдалгүй чөлөөтэй ярилцаж болдог нь давуу тал болж байжээ.

Clubhouse-т хүмүүсийн ярьсан дуу хоолой бичигдэж хадгалагддагүй нь бас нэг чухал давуу тал болсон байна.

Хятадад Clubhouse-ийн эрэлт нэмэгдэж, урилгыг нь олж авахын тулд хүмүүс $77 орчмыг төлж байжээ.

Уг аппликэйшнийг ямар шалтгаанаар хаасан, цаашдаа яах тухай албан ёсны мэдээлэл гараагүй байна. Хятадын олон мянган интернэт хэрэглэгч өчигдөр Clubhouse-ийн хаяг нь ажиллахгүй болсныг Сина Вэйбо сошиал сүлжээнд мэдээлжээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард анх зах зээлд гарсан Clubhouse нь зөвхөн iPhone гар утсанд ажилладаг. Зөвхөн дотор нь байгаа хэрэглэгчийн урилгаар шинэ хэрэглэгч нэмэгддэг тул хэрэглээ нь хязгаарлагдмал хүрээнд байжээ. Харин сүүлийн үед АНУ-ын алдартай бизнесмэнүүд, урлаг спортын одод хэрэглэх болсноор олон нийтийн анхаарлын төвд орсон байна. Тухайлбал Илон Маск, Марк Зукербэрг зэрэг технологийн салбарын тэрбумтнууд саяхан уг платформыг ашиглаж хүмүүстэй харилцсан нь үүнд чухал нөлөө үзүүлжээ.

Эх сурвалж: ikon.mn

Total
1
Shares
Share 1
Tweet 0
Pin it 0
Previous Article
  • Дэлхийн
  • Сурах
  • Технологи

Tesla компани биткоинд хөрөнгө оруулахаар болсны дараа ханш нь түүхэнд байгаагүйгээр өслөө

  • 2021-02-09
цааш нь
Next Article
  • Дэлхийн
  • Технологи

“Facebook” компани ухаалаг цаг хөгжүүлж байна

  • 2021-02-15
цааш нь
Холбоотой мэдээлэл
цааш нь
  • Сурах
  • Хэрэгтэй

Зөвлөгөө: Утсаа хаяж гээх, эсвэл хулгайд алдсан даруйд авах ёстой арга хэмжээ

  • 2021-02-01
цааш нь
  • Дэлхийн
  • Технологи

Австрали улс Huawei-ийн туслалцаагүйгээр…

  • 2019-08-29
цааш нь
  • Дэлхийн

Mortal Kombat-11 ТЕРМИНАТОРЫГ элсүүлнэ

  • 2019-09-11
цааш нь
  • Бид
  • Энгийн ч

Togloom.trade: Монголын “steam”-ийн хар зах

  • 2019-04-18
цааш нь
  • Дэлхийн
  • Технологи

5G технологи, үүний ЗАХ ЗЭЭЛ дэх гол тоглогчид

  • 2019-08-20
цааш нь
  • Дэлхийн

PlayStation 5 яг жилийн дараа

  • 2019-10-11
цааш нь
  • Дэлхийн
  • Технологи

British Airways нислэгийн үеэрээ виртуал ертөнцөөр аялуулна

  • 2019-09-04
цааш нь
  • Дэлхийн

“Apple” хямд үнэтэй гар утас гаргана

  • 2019-09-07
Virtual News
  • Интернет холболт
  • Виртуал сервер
  • Домэйн нэр
  • Дизайн
  • Coming Soon
Технологийн мэдээ мэдээлэл

Input your search keywords and press Enter.